Ил тод байдал

Төсөл хөтөлбөр

Нэг. Хөтөлбөр боловсруулах үндэслэл, шаардлага

  1. Хөтөлбөр боловсруулах үндэслэл:

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9-д заасан албан хаагчийн баталгааг хангах, хүний нөөц бүрдүүлэх, бэлтгэх, сургах, давтан сургах тогтолцоо бүрдүүлэх, 33 дугаар зүйлийн 33.6.1-д төрийн байгууллага нь “Төрийн албан хаагчийн сургалт хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ” гэж заасан нь энэхүү хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх эрх зүйн үндэс нь болно.

  1. Хөтөлбөрийн хэрэгцээ, шаардлага:

Монгол улсын төрийн захиргаа, төрийн албаны өөрчлөлт, шинэчлэлийг даган төрийн бүх байгууллага мэдлэг чадвартай албан хаагчдын хүчээр төрийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх, иргэдэд ойр, хэрэгцээг нь хангасан чанартай төрийн үйлчилгээг үзүүлэх, төрийн албан хаагчид сэтгэлгээний болон ур чадварын хувьд өөрчлөгдөн шинэчлэгдэх, олон талт, өргөн цар хүрээтэй мэдлэг чадвар бүхий хүний нөөцтэй байх, хүний нөөцөө тасралтгүй хөгжүүлж байх шаардлага тавигдаж байна.

Төрийн албан хаагч нь Монгол Улсын төрийн албаны хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө бөгөөд төрийн албан хаагчийн мэдлэг чадварыг бий болгох аливаа арга хэмжээ нь оюуны хөрөнгө оруулалт юм. Мэдлэг чадвартай албан хаагч нь үйл ажиллагааны чадавхи сайтай төрийн захиргааны албыг бүрдүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Иймд төрийн албан хаагчдаас мэдлэг чадвараа байнга дээшлүүлж байх хэрэгцээг тодорхойлох зорилгоор Тамгын газрын нийт албан хаагчдын дунд ямар сургалтад хамрагдсан, цаашид ямар сургалтад хамрагдах сонирхолтой болон шаардлагатай байгаа талаар санал асуулга явуулж, санал асуулгад тулгуурлан сургалтын хөтөлбөрийг боловсруулсан нь нийт албан хаагчдын санал хүсэлтийг хамгийн хүртээмжтэйгээр илэрхийлсэн гэж үзэж болно.

Аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд ахиц, өөрчлөлт гарч хүн амын тоо нэмэгдэж, урьд нь байгаагүй бизнесийн салбарууд шинээр нээгдэж, ялангуяа геологи  уул уурхай, зам, эрчим хүч, холбоо харилцаа, эрүүл мэнд, боловсрол гээд нийгэм, эдийн засгийн чухал салбарууд эрчимтэй хөгжиж байна. Үүнийг дагаад төрийн үйлчилгээний шинэ хэлбэрүүд бий болж, түүнд хамрагдах иргэдийн тоо нэмэгдэж байгаа энэ үед төрийн байгууллага боловсон хүчнээ чадваржуулах, шинэ мэдлэг, боловсрол олгох, мэргэшүүлэх ажлыг шинэ шатанд гаргах, нөөц бүрдүүлэх зайлшгүй шаардлага гарч байна.

Төрийн албан хаагч эрхэлсэн ажилтайгаа холбогдсон чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд мэдлэг боловсролоо дээшлүүлэх, мэргэшлийн ур чадвараа сайжруулах, шинэ залуу ажилтныг богино хугацаанд дадлагажуулах, гадаад, дотоод нөхцөл, цаг үеийн шаардлагад нийцсэн хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, сургах, давтан сургах хэрэгцээ шаардлага болон бусад хүчин зүйлийг үндэслэн сургалтын хөтөлбөрийг боловсрууллаа.

Хоёр. Хөтөлбөрийн ерөнхий зорилго

2.1. Хөтөлбөрийн зорилго нь иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангахад чиглэсэн, тэдэнд ойр, өөрчлөгдөж буй нөхцөл байдалд уян хатан ханддаг, цомхон, чадварлаг, үр дүнд чиглэсэн, идэвхтэй, санаачилгатай бөгөөд манлайлагч менежер, мэдлэг чадвартай албан хаагч бүхий төрийн албыг төлөвшүүлэхэд оршино.

Гурав. Хөтөлбөрийн зорилт, түүнийг хэрэгжүүлэх зарчим

3.1. Төрийн албан хаагчийн сургалтыг ажлын байранд нь сургах, өөр байгууллага, хамт олноос суралцах буюу богино хугацааны зорилтот сургалтаар давтан сургах, боловсролын мэргэжлийн байгууллагад суралцуулах, тодорхой сэдэв эсвэл мэргэжлээрээ дагнан суралцах гэсэн 3 зарчимд тулгуурлан зохион байгуулна.

3.1.1. Байгууллага өөрийн үйл ажиллагаагаа сайжруулахын тулд албан хаагч нэг бүрийг ажлын байранд нь сургах сургалт:

а) Шинэ албан тушаалд томилогдсон, албан тушаалын ангилал, зэрэглэл ахисан, өөр ажилд шилжсэн үед тухайн албан тушаалын онцлог, тавигдах шаардлагад нийцүүлэх сургалтад хамруулж байх. Тухайн байгууллага энэ чиглэлээр сургалт явуулах байнгын хөтөлбөр, төлөвлөгөөтэй байна. Уг хөтөлбөр, төлөвлөгөөндөө

  • Мэдлэг, туршлагатай ажилтныг дагалдуулж сургах,  
  • Өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө, хөтөлбөртэй ажиллуулах,
  • Ажил, албан тушаал сэлгэн ажиллуулах талаар тусгасан байх;

б) Оны сүүлчийн улиралд дараа жилийнхээ сургалтын хэрэгцээгээ тодорхойлох, төлөвлөх ажлыг зохион байгуулна. Үүний тулд хамт олны дунд ярилцлага хийх, судалгаа авах, байгууллага, нэгжийн зорилт, ажлын байрны тодорхойлолт, албан тушаалын шинжилгээ, ажлын үзүүлэлт зэргийг харгалзан үзнэ. Мөн мэргэжлийн байгууллага, сургууль, багш мэргэжилтнүүд нартай хамтран ажиллах

в) Шинэ залуу ажилтнуудыг мэдлэг, туршлагатай ажилтныг дагалдуулж сургах, өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө, хөтөлбөртэй ажиллуулах, туршилтын хугацаанд хийх ажил, үүргийг нь тодорхой болгон үр дүнгийн гэрээ байгуулж ажиллах

г) Ажилтны онцгой ур чадвар, ажлын туршлагад тулгуурлан тодорхой хугацаа, тодорхой сэдвээр шинэ зүйлийг боловсруулахаар томилон ажиллуулах, туршилт, судалгаа хийлгэх

д) Ажилтан бүр чиг үүрэг, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ өөрийн хүч, авьяас, мэдлэг чадвараа дайчлан ажиллахын зэрэгцээ шинэ санаа, шинэ арга барилд суралцах, мэдээлэл хайж олж авах, туршилт хийх, шийдэлд хүрэх ба шинээр олсон зүйлээ бусдад мэдээлэх, хуваалцах

е) Мэдлэг, мэдээллээ хуваалцахыг ажлын хэвшмэл хэсэг болгож, аливаа асуудлыг багаар ажиллах зарчмаар оновчтой шийдэлд хүрэх арга барилд сургах, үүний тулд тухайн хамт олны дунд багаар шийдвэрлэх асуудлыг урьдчилан төлөвлөсөн байх

ё) Албан тушаалтан бүр өөрийн хариуцсан ажил, үүргийнхээ чиглэлээр сургалтын материал, гарын авлага, ном товхимол гарган бусдын хүртээл болгох

3.1.2. Сум, орон нутгийн нэгдсэн болон төрөлжсөн сургалт

а) Байгууллагууд өөрийн харъяа яам, агентлаг болон мэргэжлийн бусад байгууллагуудтай хамтарсан буюу бие даасан сургалт, семинарыг зохион байгуулахаар жилийн төлөвлөгөөндөө тусгаж ажиллах;

б) Орон нутгийн хурал, захиргааны байгууллагаас санаачлан нийтийн албан тушаалтнуудыг ажлын чиг үүрэг, мэргэжлээр нь ангилж нэгдсэн сургалт, семинарыг эхлээд сумын эсвэл бүсийн, дараа нь аймгийн гэсэн шатлалтайгаар зохион байгуулах;

в) Гадаадад явж суралцсан буюу туршлага судлах хөтөлбөрт хамрагдсан албан хаагч бүр үзсэн, сурсан бүхнээ хамт олон, бусдад мэдээлэх, уулзалт ярилцлага хийх, сургалт зохион байгуулж хэвших, гарын авлага, заавар зөвлөмж гаргах;

г) Өөр аймаг, сумын туршлагаас болон ахмад ажилтнаас суралцах  

3.1.3. Давтан сургалт

а) Төрийн албан хаагчийг гадаад, дотоодод сургах, мэргэшүүлэх хэрэгцээ, шаардлагыг урьдчилан судлах, төлөвлөх, сургалтад хамрагдсаны дараа хамтран ажиллах зэрэг үүргийг байгууллагын хүний нөөцийн нэгж, албан тушаалтан хариуцах бөгөөд үр дүнг аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтэст танилцуулна. 

б) Хүний нөөцийн төлөвлөгөө, судалгаа, албан тушаалтны гүйцэтгэлийн чадвар зэргийг үндэслэн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудыг мэргэжлийнх нь дагуу буюу ерөнхий мэдлэгийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад дэс дараатайгаар хамруулна.

в) Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд дэвшүүлсэн зорилт, аймгийн хүний нөөцийн хөгжлийн бодлогын дагуу гадаад улс орнуудад сургаж бэлтгэх талаар тусгай төсөл хэрэгжүүлнэ.

г) Удирдлагын академийн сургалтын төлөвлөгөөний дагуу төрийн болон нийгмийн удирдлагын мэргэшүүлэх, менежер, магистр бэлтгэх сургалтад хамруулна.

3.1.4. Төрийн албан хаагчдыг тодорхой сэдвээр мэргэших, эрдмийн цол зэрэг хамгаалах, бие даан бүтээл тууривах зэрэг үйл ажиллагааг дэмжих

а) Эрдмийн ажил, сорил туршилт хийх, судалгаа шинжилгээ явуулах талаар эрдэмтдийн мэргэжлийн зөвлөл, багш, удирддагчдыг урьж сургалт семинар хийлгэх, ярилцлага, зөвлөгөө өгүүлэх, элсэлт зохион байгуулах зэргээр дэмжлэг туслалцаа үзүүлэх; 

б) Эрдэм шинжилгээний зориулалттай туршилтын болон үндсэн лаборатори, ажлын байр, тоног төхөөрөмж зэргийг бий болгох, шинээр байгуулах асуудлыг шат дараалан шийдвэрлэх;

в) Орон нутгийн хөгжил, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд өөрийн нутгаас төрсөн болон өөр бусад эрдэмтэн, мэргэжилтнүүдийн тусламж дэмжлэгийг авах, урилгаар ажиллуулах, тэдэнд түшиглэсэн эрдэм шинжилгээний хүрээлэн, сектор байгуулах, нутгийн  мэргэжилтнүүдийг дагалдуулж бэлтгэх;

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, санхүүжилт

4.1. Хөтөлбөрийг 2014 - 2016 он хүртэлx хугацаанд хэрэгжүүлнэ.  

4.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ.

  • ) Улсын төсвийн хөрөнгө
  • ) Орон нутгийн төсвийн хөрөнгө 

в) Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө

  • ) Олон улсын болон гадаадын зээл тусламж

Тав. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ

5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хяналт тавьж ажиллах.

5.2. Аймгийн Засаг даргын Тамгын газар нь албан хаагч нэг бүрийг ажлын байранд нь сургах талаар өөрийн байгууллагын дотоод журмандаа тусгаж хэрэгжүүлнэ.

5.3. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасаг эрхлэн гүйцэтгэнэ.

5.4. Хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор дүгнэж, нэгдсэн дүнг аймгийн Засаг даргад танилцуулна. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хийх хяналт шинжилгээ, үнэлгээг 2 жилд нэг удаа хийж байна.

5.5. Хөтөлбөрийн үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр гаргана.

5.5.1. Сум, орон нутгийн төрийн болон төсөвт байгууллагын хэмжээнд:

а) Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохиож буй ажил, судалгаа, төлөвлөгөө, үр дүнгээр

б) Тухайн байгууллагаас сургалтад хамрагдсан нийт төрийн албан хаагчдын тоо /давхардсан байдлаар/

в) Суралцагч байгууллага болох талаар хийж хэвшүүлсэн ажил, түүний үр дүнгээр

г)  Шинээр ажилд орсон болон шинэ залуу ажилтнуудтай зохиож буй ажил

д) Ажилтнуудынхаа мэдлэг боловсрол, ур чадвар, ажлын туршлагыг нь хэрхэн яаж дүгнэж, ашиглаж байгаа байдал

е) Тухайн байгууллагад нэвтэрсэн шинэ санаа, дэвшилтэд арга барил, ажлын туршлага

ж) Багаар шийдвэрлэсэн ажил, түүний үр дүн

з) Төрөлжсөн болон нэгдсэн сургалт, семинарын үр дүн, дэвшүүлсэн зорилт, сургалтын хөтөлбөр, гарсан үр дүн

д)  Гадаад, дотоодын сургууль, курст хамрагдсан ажилтны тоо

5.5.2. Аймгийн хэмжээнд:

а) Сум, агентлагийн хэмжээнд хөтөлбөр хэдэн хувьтай хэрэгжиж байгаа  

б) Хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хийж буй удирдлага, зохион байгуулалтын ажил

в) Төрийн болон төсөвт байгууллагуудаас ирүүлсэн сургалт, семинарын захиалга, тэдгээрийн хэрэгжилт

г) Удирдлагын академийн сургалтад хамрагдсан албан хаагчдын тоо, сургалтын хэлбэр, мэргэшсэн байдал

д) Төрийн удирдлагын магистраар бэлтгэгдсэн төрийн албан хаагчийн тоо

е) Төрийн удирдлагын менежерээр бэлтгэгдсэн төрийн албан хаагчийн тоо.

Хөтөлбөрийн хэрэгжилтэд хамаарах хууль, тогтоомж, дүрэм, журам өөрчлөгдсөн тохиолдол бүрт Төрийн захиргаа, удирдлагын хэлтсээс нэмэлт өөрчлөлт, тайлбар, тодруулга хийх бөгөөд хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлүүлэнэ.

Зургаа. Хөтөлбөрийн үр дүн

 “Төрийн албан хаагчийн сургалт” хөтөлбөр хэрэгжсэнээр: 

6.1. Албан хаагчдын мэргэшлийн ур чадварыг үе шаттайгаар дээшлүүлэн мэргэжлийн онолын мэдлэгээ сайжруулснаар эрхэлсэн ажилдаа шинэ арга барилыг нэвтрүүлж, үр бүтээл гаргах боломж бүрдэнэ.

6.2. Төрийн албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх ажил байгууллагын хэмжээнд жигдэрч сайжирна.

6.3. Төрийн албаны тухай болон бусад хууль, тогтоомжийн хэрэгжилт хангагдана

6.4. Төрийн байгууллага бүр суралцагч байгууллага болсон байна  

6.5. Төрийн албан хаагч бүр мэдлэг, чадвартай болж, түүнийгээ хөгжүүлэх, сайжруулахын төлөө тууштай тэмцэгч болно

6.6. Мэргэшсэн төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах боломж нэмэгдэнэ.

6.7. Өндөр мэдлэг, чадвартай мэргэшсэн төрийн албан хаагчдаар бэхжүүлснээр байгууллагын чиг үүргийн хүрээнд шуурхай чанартай үйлчилгээ үзүүлэх нөхцлийг бүрдүүлнэ..

6.8. Тухайн байгууллагад төрийн албан хаагчдыг бэлтгэх, давтан сургах тогтолцоо бүрдэж, төрийн албан хаагчдын байнга суралцан хөгжих боломж, нөхцөл хангагдана.

6.9. Төрийн албан хаагчдын манлайлал ба оролцооны өндөр түвшинг бий болгоно.

6.10. Дараагийн хөтөлбөр боловсруулах үндэс, суурь нь болж мөн уг хөтөлбөрийн үргэлжлэл болно.