Тамгын газар

Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс

       Аймгийн хэмжээнд төрийн удирдлагын манлайллыг хэрэгжүүлэн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр бодлогын зөвлөгөө, дэмжлэгээр хангах, хяналт шинжилгээ үнэлгээ хийх ажлыг ерөнхий арга зүйгээр хангаж зохион байгуулах, нутгийн захиргааны байгууллагуудын боловсон хүчний бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, тэдгээрийг сургах, давтан сургах, төрийн албанд сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, түүнд судалгаа, шинжилгээ хийх, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт, нутгийн захиргааны байгууллагын бодлого боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулж, зохицуулах үйл ажиллагааны үе шат бүрд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, хууль тогтоомжийн биелэлтийг тооцон дүгнэх зэрэг чиг үүргийг гүйцэтгэнэ.

 

 

 

Хэлтсийн дарга:  Т.Ганочир

Чиг үүрэг: Төрийн удирдлагын манлайллыг хэрэгжүүлэн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр удирдлагыг мэргэшлийн зөвөлгөө, мэдээллээр хангаж, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах

Утас: 7051-8706

 

Хүний нөөцийн бодлого өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн С.Баянмөнх

Чиг үүрэг: Нутгийн удирдлагын байгууллагын хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, төрийн захиргааны байгууллагыг мэргэшсэн, төрийн албан хаагчаар хангах, төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, түүгээр үйлчлэх, төрийн албаны стандартыг сахиулах, иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавих

Утас: 7051-3511

 Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн: Я.Оюунзул
Тамгын газрын дотоод ажлын эмх цэгц, түүний төлөвлөлт, боловсруулалтыг боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, биелэлтийг тооцох
-  Төрийн одон медаль болон аймгийн шагналын материалыг хүлээн авч шийдвэрлүүлэх, иргэдийн төлөөлөгчдийн хуралд уламжлах, 
- Аймгийн сарын мэдээг нэгтгэн холбогдох дээд байгууллагад хүргүүлэх
- Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган, биелэлтийг тооцон хагас, бүтэн жилээр дээд шатны байгууллагад хүргүүлэх.                                                                                                            
                                                                                                                                                                                     Утас: 70518188
 

 

Орон нутаг, агентлаг тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан ахлах мэргэжилтэн

Чиг үүрэг: Төр засгийн бодлого шийдвэрийг олон нийтэд цаг алдалгүй хүргэж сурталчлах, Нутгийн захиргааны байгууллага болох сум, багийн үйл ажллагааг боловсронгуй болгох, бодлогын зөвлөгөө чиглэлээр удирдах, хяналт тавьж ажиллах, Тамгын газрын дотоод ажлын эмх цэгц, түүний төлөвлөлт, боловсруулалтыг боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, Хууль тогтоомж, засгийн газрын тогтоол шийдвэр, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засаг даргын захирамж, Аймгийн ИТХ тогтоолын биелэлтийг хангуулан тооцох

Утас: 7051-8144

 

Мэдээлэл сурталчилгаа, мэдээлллийн технологи сүлжээ хариуцсан мэргэжилтэн

Чиг үүрэг: Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, түүний биелэлт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ил тод байдлыг хангах, уялдаа холбоо сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлж шийдвэр гаргах үйл явцад дэмжлэг үзүүлэх, аймгийн Засаг даргын тамгын газрын мэдээлэл сурталчилгаа, технологи, ЗДТГ-ын ажилтнуудын болон бусад техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг хангаж цахим сүлжээний үйлчилгээний найдвартай нөхцөл мэдээллийн бодлогын хэрэгжилтийг хангах.

Утас: 7051-0747

 

 

 

 

Бичээч, бичиг хэргийн эрхлэгч Ш.Оюунчимэг

Чиг үүрэг: Архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг боловсронгуй болгох стандартын шаардлагад нийцүүлэн аймгийн ИТХ, ЗДТГазрын  хэлтэс,  ажилтнуудад албан хэргийн асуудлаар өдөр тутмын үйлчилгээ үзүүлэх.