Тамгын газар

Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс

          Монгол Улсын Хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд үндэслэсэн аймгийн эдийн засгийн хөгжлийн стратеги, бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, аялал жуулчлал, Дэд бүтэц /эрчим хүч, зам, тээвэр, харицаа холбоо, шуудан/, хот байгуулалт, архитектур, төлөвлөлт, газрын харицаа, Байгаль орчин /байгаль хамгаалах, түүний баялагийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх/, Хүнс, хөдөө аж ахуй /малын эрүүл мэнд, үржил селекц, бэлчээр ашиглалт, усан хангамж, газар тариалан/, Хөрөнгө оруулалт, орон нутгийн өмчийн үр ашгийг нэмэгдүүлэх, зэрэг асуудлаар аймгийн хэмжээнд баримтлах бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, Өрхийн аж ахуй, жижиг бизнесийг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа илүүтэй чиглүүлэхээс гадна Санхүү, төрийн сангийн болон Нийгмийн бодлогын хэлтэстэй үйл ажиллагааг уялдуулж ажиллана.

 

Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга: Хүрэлбаатар ЭНХЦЭЦЭГ

Ажлын чиг үүрэг: Монгол Улсын хөгжлийн бодлого, Засгийн газар, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд үндэслэн аймгийн эдийн хөгжлийн стратеги, бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, хөрөнгө оруулалт, орон нутгийн өмчийн үр ашгийг нэмэгдүүлэх, удирдлагад мэргэшил арга  зүйн дэмжлэг үзүүлж, бодит мэдээ, мэдээллээр хангах, чиг үүргийн хүрээнд нэгжийн үйл ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын өмнө хариуцан тайлагнана.

Утас: 7051-

 

Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн: Сүхээ УНДРАХ

Ажлын чиг үүрэг: Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар баримтлах бодлогыг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх, төсвийн болон төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээг төлөвлөх, орон нутгийн эдийн засгийн хөгжил, өмчийн үр ашгийг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж гүйцэтгэлийн үр дүнг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн  даргын өмнө хариуцна.

 Утас: 7051-8237

 

Барилга, хот байгуулалт, архитектур төлөвлөлт, газрын харилцааны бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн: Жамбалсүрэн БАТСУУРЬ

Ажлын чиг үүрэг: Барилга, хот байгуулалт, архитектур төлөвлөлт, газрын харилцааны хууль тогтоомжийн хүрээнд  орон нутгийн барилга, хот төлөвлөлтийг хөгжүүлэх, газрын харилцааны асуудлаарх  төсөл, арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих, мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж гүйцэтгэлийн үр дүнг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн  даргын өмнө хариуцна.

Утас: 7051-8237

 

Уул уурхай, зам, тээврийн бодлого хариуцсан мэргэжилтэн: Мажигзав ГЭРЭЛТ-ОД

Ажлын чиг үүрэг: Уул уурхай, авто зам, тээврийн салбарын бодлого, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хангах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, арга зүйн дэмжлэг үзүүлэх, удирдлагыг мэдээллээр хангах чиг үүргийн хүрээнд ажлын гүйцэтгэл үр дүнг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн  даргын өмнө хариуцна.

Утас: 7051-8237

 

Эрчим хүч, шуудан, харилцаа холбооны бодлого хариуцсан мэргэжилтэн: Дагдандорж ОТГОНЗУЛ

Ажлын чиг үүрэг: Эрчим хүч, шуудан харилцаа, холбооны  төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хүрээнд  орон нутгийн эрчим хүч, шуудан, харилцаа холбооны хангамж, хүртээмжийг сайжруулах,  төсөл арга хэмжээг зохион байгуулах, хяналт тавих, мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн  даргын өмнө хариуцна.

Утас: 7051-8237

 

Хүнс, хөдөө аж ахуйн бодлого хариуцсан мэргэжилтэн: Баясгалан БАТЦЭЦЭГ

Ажлын чиг үүрэг: Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогыг хууль тогтоомжийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, хүн амыг эрүүл хүнсээр хангах, хүнсний аюулгүй байдлыг хангах, мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн  даргын өмнө хариуцна.

Утас: 7051-8237

 

Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны бодлого хариуцсан   мэргэжилтэн: Эрдэнэбат ЦЭЦЭГДАРЬ

Ажлын чиг үүрэг: Салбарын хууль тогтоомж, бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх хүрээнд  орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны салбарыг хөгжүүлэх, хяналт тавих, мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн  даргын өмнө хариуцна.

Утас: 7051-8237