Тамгын газар

Хууль эрхзүйн хэлтэс

          Нутгийн захиргааны байгууллагуудын эрх зүйн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хангуулах, аймгийн Засаг даргаас хууль хяналтын байгууллагатай харилцан ажиллах, Засаг даргыг хууль зүйн зөвлөлгөө, дэмжлэгээр хангах, хууль тогтоомжийн системчлэл, сурталчилгаа, эрх зүйн сургалт, иргэдэд хууль тогтоомжийн лавлагаагаар үйлчлэх, төрийн архивын үйл ажиллагааг эрхлэх, байгууллагуудын архивын ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах.

 

Хууль, эрхзүйн хэлтсийн дарга: Ушаандар БОЛДХҮҮ

Ажлын чиг үүрэг: Нутаг дэвсгэрийн хэмжээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, сурталчлах, мэдээллээр хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох саналыг боловсруулах чиг үүргийн хүрээнд нэгжийн үйл ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын өмнө хариуцан, тайлагнана. 

Утас: 7051-

 

Хууль, тогтоомжийн системчлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн: Октябрь БАТХАНГАЙ

Ажлын чиг үүрэг: Төрөөс баримтлах бодлого , хууль тогтоомж,  бодлого,  шийдвэрийн хэрэгжилтийг хангах, бүртгэл лавлагааны сан бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг  зохион байгуулах, хяналт тавих, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, чиг үүргийг хэрэгжүүлж,  үр дүнг Хууль, эрх зүйн хэлтсийн даргын өмнө хариуцна.

Утас: 7051-8407

 

Эрх зүйн сургалт, сурталчилгаа, хууль зүйн зөвлөгөө, хүний эрхийн бодлого  хариуцсан ахлах мэргэжилтэн: Ороохар САРАНЧИМЭГ

Ажлын чиг үүрэг: Нутаг дэвсгэрийн хэмжээнд  хууль тогтоомжийн  хэрэгжилтийг хангах, сурталчлах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хяналт тавих, мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн    үр  дүнг  Хууль, эрх зүйн хэлтсийн даргын өмнө хариуцна.

Утас: 7051-8407