Тамгын газар

Санхүү, төрийн сангийн хэлтэс

          Аймгийн төсвийн төлөвлөлт, бүрдүүлэлт, хуваарилалт, төрийн сангийн зарлага, санхүүжилтийг гүйцэтгэх, төсөв санхүүгийн үйл ажиллагаанд эдийн засгийн шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах, таварын орлогын төлөвлөлт, татвар хураалтын ажлыг зохион байгуулах, нийгмийн даатгал, хөрөнгө оруулалт, зээлийн бодлого, төлөвлөлт, зохицуулалт, төсвийн байгууллага, аж ахуйн нэгжийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа, Засаг даргын дэргэдэх агентлагуудын төсөв, санхүүгийн орлого, зарлагын үйл ажиллагаанд байнгын хяналт тавих.

 

Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга: Дугарболд АРИУНЖАРГАЛ

Ажлын чиг үүрэг: Төсөв санхүүгийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулж, аймгийн хэмжээнд төсвийн ил тод байдлыг ханган, төлөвлөлт, бүрдүүлэлт, гүйцэтгэл, төрийн сангийн болон төсвийн байгууллага, аж ахуйн нэгжийн санхүү, нягтлан бодох бүртгэлд хяналт тавьж,  мэргэжлийн удирдлагаар хангаж,  чиг үүргийн хүрээнд нэгжийн үйл ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын өмнө хариуцан тайлагнана.

Утас: 7051-8343

 

Төсвийн ерөнхийлөн захирагчийн ерөнхий нягтлан бодогч: Батнацаг ОДОНЧИМЭГ

Ажлын чиг үүрэг: Төсөв, санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах хууль тогтоомж бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг  зохион байгуулах, санхүүгийн сахилга бат, төсвийн хөрөнгийн ашиглалт, гүйцэтгэлд хяналт тавих,  ил тод байдлыг хангах, мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлэх  чиг үүргийг хэрэгжүүлж гүйцэтгэлийн үр дүнг Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын өмнө хариуцна.

Утас: 7051-8272

 

Төсвийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн: НАРАНТУЯА

Ажлын чиг үүрэг: Төсөв, санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах хууль тогтоомж, бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг   зохион байгуулж төсвийн төлөвлөлт, хуваарилалт зарцуулалтад, хяналт тавих, мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж   гүйцэтгэлийн, үр дүнг Санхүү, төрийн сангийн хэлтсийн  даргын өмнө хариуцна.

Утас: 7051-2188

 

Төрийн сангийн дотоод хяналтын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулах ахлах мэргэжилтэн: Аюурзана БАДМААРАГ

Ажлын чиг үүрэг: Хууль тогтоомж, төрийн сангийн үйл ажиллагаанд мөрдөгдөх бодлого шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих, төрийн сангийн үйл ажиллагаанд дотоод хяналтыг хэрэгжүүлэх, эрсдлийг бууруулах,  төлбөр тооцоог гүйцэтгэх, мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлэх, удирдлагыг мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлж гүйцэтгэлийн үр дүнг Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын өмнө хариуцна.

Утас: 7051-8765

 

Улс орон нутгийн хөрөнгө оруулалтын төсвийн гүйцэтгэл, орон нутгийн хөгжлийн сан, төсвийн орлогын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулах ахлах мэргэжилтэн: Батзоригт МӨНХТУЯА

Ажлын чиг үүрэг: Хууль тогтоомж, төсвийн орлогын бүрдэлт, улс, орон нутгийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сантай холбогдолтой бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлж гүйцэтгэлийн үр дүнг Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын өмнө хариуцна.

Утас: 7051-2188

 

Төрийн сангийн төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн: Даваа УЛААНХҮҮХЭН

Ажлын чиг үүрэг: Төрийн сангийн үйл ажиллагаанд мөрдөгддөг хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, төсвийн байгууллагын төлбөр тооцоог гүйцэтгэх, хяналт тавих, мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж гүйцэтгэлийн үр дүнг Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын өмнө хариуцна.

Утас: 7051-8765

 

Төрийн сангийн төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн: Мөнхчимэг МӨНХЧИМЭГ

Ажлын чиг үүрэг: Төрийн сангийн үйл ажиллагаанд мөрдөгддөг хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, төсвийн байгууллагын төлбөр тооцоог гүйцэтгэх, хяналт тавих, мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж гүйцэтгэлийн үр дүнг Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын өмнө хариуцна.

Утас: 7051-8765