Тамгын газар

Архивын тасаг

      Бичиг соёл, түүхийн дахин давтагдашгүй эрдэнэсийн сан болсон архивын өв санг бүрэн бүтэн хамгаалах, судалж, сурталчлах, олон түмний хүртээл болгох, хойч үедээ өвлүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах,сан хөмрөгөө хосгүй үнэт, үнэт баримтаар нөхөн бүрдүүлэх, архивын баримтын ангилан цэгцлэлт, тоо бүртгэл, эрэл хайлтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, төрийн архивын сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтын найдвартай нөхцөлийн бүрдүүлэх, архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг сайжруулах, архивын өв санг судалгаа, сурталчилгаа, лавлагааны зорилгод өргөн ашиглуулах зэрэг үйл ажиллагаа явуулахадархивын тасгийн зорилго оршино.

Архивын тасгийн дарга М.Төрбаяр

Тасгийн үйл ажиллагааг хэвийн явуулж, өдөр тутмын удирдлагаар хангах, сан хөмрөгийн баримтын хадгалалт хамгаалалт, ашиглалтыг боловсронгуй болгох, орон нутгийн хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн талаар гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, биелэлтийг хангуулах

Утас: 7051-8646

 

 

Сан хөмрөгийн эрхлэгч

 

Архивын сан хөмрөгийн баримтын бүрэн бүтэн байдал, нөхөн бүрдүүлэлт, тоо бүртгэлийн баримт бичгийг зохих журмын дагуу хөтлөх

Утас: 9889-8840

Архивч Б.Эрдэнэномин

Сан хөмрөгт хадгалагдаж буй баримт бичгээр иргэд, албан байгууллагад мэдээлэл лавлагаа гаргах буюу эрдэм шинжилгээний ажилтан, судлаач, оюутнуудад уншлагын танхимаар үйлчлэх

Утас: 9448-1208