Боловсрол соёл урлагийн газар
Огноо: 2016.01.05
Сэтгэгдэл: 591
Үзсэн: 591
СҮХБААТАР АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН УРЛАГИЙН ГАЗРААС 2017-2018 ОНЫ
ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ДЭВШҮҮЛЖ БУЙ ЗОРИЛТ
Орон нутгийн хэмжээнд боловсролын бүхий л үйлчилгээг хүртээмжтэй, чанартай, тэгш хүргэх зарчмыг баримтлан, 2017-2018 оны хичээлийн жилд дараах зорилтыг дэвшүүлэн тавьж, хэрэгжүүлнэ.
- Сургуулийн өмнөх боловсрол, бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг тогтвортой мөрдөж, үр дүнд суурилсан үнэлгээг хэрэгжүүлж эхэлнэ.
- Боловсролын салбарын удирдах ажилтан, багш, албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, тэдний ёс зүй, ажлын хариуцлагыг сайжруулна.
- Сургууль, цэцэрлэг, дотуур байрын барилга байгууламжид судалгаа хийж, гамшгийн эрсдлийг бууруулах, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “ЭРҮҮЛ, ЭРСДЭЛГҮЙ, ЭЭЛТЭЙ ОРЧИН” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
- “СУРГАЛТЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ АЯН”-ыг үргэлжлүүлэн аймгийн хэмжээнд ахицын үнэлгээг хийж, үр дүнг тооцно
- 5. Хүүхдийн сурч, хөгжих хүсэл эрмэлзлэлийг дэмжихийн зэрэгцээ хүмүүжил, төлөвшилд нь эерэг нөлөө болохуйц олон талт, үр дүнтэй ажлуудыг зохион байгуулна.
- 6. СӨБ-д 5 настанг бүрэн хамруулахын зэрэгцээ хувилбарт сургалтын агуулга, арга зүйг шинэчлэн “ХҮҮХДИЙГ ГЭР БҮЛИЙН ОРЧИНД СУРГУУЛЬД БЭЛТГЭХ” орон нутгийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлнэ
- Орон нутгийн боловсрол, соёл, спортын байгууллагын хамтын ажиллагааг дэмжсэн хөтөлбөр, арга хэмжээг өргөжүүлнэ.
- “СҮХБААТАР АЙМГИЙН СОЁЛ УРЛАГ” орон нутгийн хөтөлбөрийг бий болгоно.
9. Бага боловсролын сургалтын чанар, үр өгөөжийг дэмжсэн “СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”, “STEM”-ийн сургалтыг амжилттай хэрэгжүүлж, туршлагаа түгээн дэлгэрүүлнэ.