Агентлагууд

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

Уулзалт хэлэлцүүлэгт Сүхбаатар аймгийн засаг даргын орлогч Т.Мөнхболд ИТХ-ын тэргүүлэгч Ж.Батсуурь, ЗДТГ-ын дарга П.Мөнхжаргал, ХОХБТХ-ийн дарга Х.Энхцэцэг, Баруун-Урт сумын ИТХ-ын дарга Алтаннар, сумдын ИТХ-ын дарга нар болон аймгийн ГХБХБГ-ын дарга мэргэжилтнүүд оролцлоо. 

Хэлэлцүүлгийн үеэр ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү Сүхбаатар аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Ж.Батсуурь, ХОХБТХ-ийн дарга Х.Энхцэцэг нарт Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хураангуй эмхтгэлийг гардуулав. 

Ажлын хэсэг Агентлагийн үйл ажиллагаа, УГЗБЕТ-ний тухай болон аймаг, сумдын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний уялдаа холбоо, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаанд орон нутгийн оролцоо, мөн хот байгуулалтын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ач холбогдлын талаар танилцуулга хийж харилцан ярилцаж санал бодлоо солилцохын зэрэгцээ орон нутгийн ТВ-д ярилцлага өглөө.