Агентлагууд

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

УИХ-ын 2003 оны 42 тогтоолоор батлагдсан газар зүйн нэрийг олон нийтэд түгээх, тухайн газар нутаг, уул усыг батлагдсан нэрээр нэршүүлж заншуулах зөв бичүүлэх, хэрэглүүлэх, батлагдсан нэрээс өөрөөр нэрлүүлэхгүй байх зэрэгт анхаарч ажиллах зорилгоор Монгол Улсын Геодези зураг зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 т заасны дагуу газар зүйн нэрийн жагсаалт зохиох, толь бичиг, лавлах боловсруулж хэвлэх, нэрийг зөв бичих, шинээр өгсөн нэр болон нэрийн өөрчлөлтийн бүртгэл хөтлөх, газрын зурагт тусгах, урьд өмнө нь тодруулан тогтоосон газар зүйн нэрээ хайрлан хамгаалах, үнэн зөв монгол нэрээр газар нутгаа нэрлэх түүнийг олон нийтэд сурталчилан таниулах асуудлыг зохион байгуулахаар Сүхбаатар аймгийн засаг даргын 2019 оны 12 сарын 16 өдрийн А/675 тоот захирамжаар Газар зүйн нэрийн салбар зөвлөл байгуулагдлаа.