Агентлагууд

Улсын бүртгэлийн хэлтэс

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкнаас хамтран хэрэгжүүлж байгаа “Ухаалаг засаг” төслийн дэд хэсэг “13 аймгийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын баримт бичгийг цахимжуулах төсөл”-ийн хүрээнд Сүхбаатар аймгийн цахимжуулалтын багийн гишүүд, Улсын  бүртгэлийн хэлтсийн ажилтнууд хамтран  Эд хөрөнгийн улсын бүртгэлийн цаасан суурьт 12.000 гаруй нотлох баримтыг  2018 оны 02 дугаар сарын 2-ний өдөр бүрэн цахимжуулж дууслаа.
       Цахимжиж онлайн сүлжээнд холбогдсоноор бүртгэлийн үйл ажиллагааны шат дамжага багасаж иргэдэд шуурхай үйлчлэх нөхцөл бүрдэнэ. Иргэд төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас Сүхбаатар аймаг дахь үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг авах боломжтой болох юм.