Агентлагууд

Улсын бүртгэлийн хэлтэс

Үндэсний гадаад паспорт, Монгол Улсад буцах үнэмлэх нь Монгол Улсын иргэнийг гадаад улсад зорчин явааг батлан гэрчлэх баримт бичиг болно.Дипломат, албан паспортыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, энгийн гадаад паспортыг нийслэлд иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, орон нутагт аймгийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба тус тус олгож, хугацааг сунгах, хүчингүй болгох, нэгдсэн бүртгэл хөтлөх ажлыг эрхэлнэ.

 А. ШИНЭЭР ГАДААД ПАСПОРТ АВАХАД

  1. Иргэний үнэмлэх, насанд хүрээгүй хүүхэд бол төрсний гэрчилгээ
  2. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр / 16 насанд хүрээгүй хүүхэд/
  3. Гадаад паспортын зураг – 4 хувь /3х4 хэмжээний стандартад нийцсэн/
  4. Өмнө нь гадаад паспорт эзэмшиж байсан бол тухайн гадаад паспорт
  5. Эцэг, эхийн иргэний үнэмлэх / 16 насанд хүрээгүй хүүхэд/
  6. Гадаад паспортын үнэ

Б. 5 жил – 32500 төгрөг

Б. ГАДААД ПАСПОРТ СУНГАХАД

Гадаад паспорт болон иргэний үнэмлэх

Сунгалтын үнэ

– 1 жил – 4500 төгрөг
– 2 жил – 6500 төгрөг
– 3 жил – 8500 төгрөг
– 4 жил – 10500 төгрөг
– 5 жил – 12500 төгрөг

Зурганд ямар шаардлага тавигдах вэ?

  • Зургийн арын фон цагаан, нүүрний өндөр 3,5-4,5 см-ийн хэмжээтэй нийт зургийн 90%-ийг эзэлсэн, эгц харсан, дух, чихний хэсэг ил гарсан байх.
  • Зурагнаас татаагүй, компьютерээр засварлаагүй байх.
  • Зургийн өнгө тод, өнгөний ялгарал сайн, нүүрэн хэсэг болон арын фон сүүдэргүй, малгай өмсөөгүй, нүдний шилгүй байх.
  • Зэвсэгт хүчин, цагдаа, төмөр зам болон бусад төрлийн дүрэмт хувцастай авахуулаагүй байх.
  • Гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн тохиолдолд  тухайн эмнэлэгийн байгууллагын тодорхойлолт  / мэс ажилбар хийлгэхээс өмнөх болон хийлгэсний дараах үеийн харьцуулсан зурагтай /

Хил орчимын нутгаар зорчих нэг удаагийн үнэмлэх авах

  • Үнэ – 3000 төгрөг
  • 2% цээж зураг
  • Иргэний цахим үнэмлэх