Мэдээ мэдээлэл (119/141)

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр тохионо. Энэ өдрийг Д.Сүхбаатарын түүхэн гавьяа, үйл хэргийг эргэн сануулах зорилгоор аймгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж, аймгийн Засаг даргын Тамгын газраас хөтөлбөр боловсруулжээ. Тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааг Боловсрол соёлын газар, Ахмад багш нарын холбоо, Угсаатны зүйн музей, Биеийн тамир спортын газар, Батлан хамгаалах туслах нийгэмлэг хамтран зохион байгуулж байна.