Мэдээ мэдээлэл (121/175)

Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн нийт үзлэгийн 23.3 хувийг эзэлж дэгдэлт хэлбэрээр явагдаж байгаатай холбогдуулан хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 1 дүгээр сарын 20-ны байдлаар уг өвчний амбулоторийн нийт үзлэгт эзлэх хувь 12.7 болж буураад байна.  “Томуу томуу төст өвчний дэгдэлтийн эсрэг авах зарим арга хэмжээний тухай” аймгийн Засаг даргын 2017 оны А/03 дугаар захирамжаар томуу, томуу төст өвчний хүндрэлээс сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллахыг Эрүүл мэндийн газар, АНЭ, сум дундын эмнэлэг, сум болон өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга эрхлэгч нарт үүрэг болгож, хүүхдийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар түр хааж, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл урлагийн тоглолт, үзвэр үйлчилгээ зэрэг арга хэмжээг 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 23-ны өдрийг хүртэл зохион байгуулахгүй байх, аймгийн хэмжээний ЕБС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн гуравдугаар улирлын 1-9 ангийн  сурагчдын хичээл эхлэх хугацааг 01 дүгээр сарын 23-ны өдөр, 10-12 дугаар ангийн сурагчдын хичээл эхлэх хугацааг 01 дүгээр сарын 16-ны өдрөөр тогтоох, эрсдэлт бүлгийн хүн ам, жирэмсэн эмэгтэйчүүд, 0-5 хүртэлх насны хүүхдүүд, 65 ба түүнээс дээш насны ахмад настанд тавих хяналтыг сайжруулан эмчийн үзлэгийг гэрийн үйлчилгээнд шилжүүлэн ажиллах, Баар, ресторан, зоогийн газруудыг 21 цагаас хойш ажиллуулахгүй байх, амьсгалын замын цочмог томуу томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээрээ 3-5 хоног асарсан ажил хөдөлмөр эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагчид эмчийн магадлагааг үндэслэн цалинтай чөлөө олгох, нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж худалдан авах зэрэг асуудлыг шийдвэрлэлээ.

Аймгийн ЗДТГ-аас АНЭ-ийн хүүхдийн тасагт нэн шаардлагатай байгаа ор, тумбочка тус бүр 23 ширхэг, утлагын аппарат 4 ширхэг, тарианы шахуурга 2 ширхэг, УВЧ 2 ширхэг, хүчилтөрөгч өтгөрүүлэгч 2 ширхэг, судас тодруулагч 1 ширхэгээр хангалаа. Энэ хугацаанд эрүүл мэндийн байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж, ЭМГ-т 24 цагийн хариуцлагатай жижүүр томилон мэдээлэл арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажиллалаа. АНЭ-т хүүхдийн 2-р тасгийг нээн зарим тасгуудын орны 50-80 хувийг татан авч шуурхай зохион байгуулалт хийж ажилласан байна. Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулж Бямба гарагт бүтэн, Ням гарагт хагас ажиллуулан, АНЭ-т журмын дагуу хөнгөлөлттэй эмийн жор олгох, МХГ-тай хамтарч ӨЭМТ, эмйийн сан, АНЭ-т хяаналт хийж зөвлөн туслах ажлуудыг шуурхай зохион байгуулж ажилласан байна. 1 дүгээр сарын 23-наас буюу өнөөдрөөс ЭМБ-ын өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлан сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.