Мэдээ мэдээлэл (127/141)

Эрдэнэцагаан, Асгат суманд малын гоц халдварт цэцэг өвчин гарчээ

2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Эрдэнэцагаан сумаас баруун урагш “Өлзийтийн шанд” гэдэг газарт нутаглаж буй малчин үхрийн амнаас шүлс гоожиж, халуунтай байна гэж мэдээлэл өгсний дагуу сумын малын эмч Ч.Эрдэнэбилэг үзлэг хийн шүлс гоожсон, хэл завьж орчмоор үлхий цэврүү гарсан, халуурсан, тэжээл усандаа дургүй болсон, хэлний хучуур эд хууларсан зэрэг шинж тэмдэг илэрсэн 4 үхрийг тусгаарлах арга хэмжээ авч ариутгал халдваргүйжүүлэлт хийж, тухайн өрхийн малын шилжилт хөдөлгөөнийг зогсоож хяналтанд авч шинжилгээний дээжийг лабораторийн шинжилгээнд  хүргүүлсэн. Лабораторийн шинжилгээгээр оношийг баталгаажуулан, Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2017 оны 1-р сарын 26-ны А/16 тоот захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна. 1-р сарын 31-ний байдлаар Эрдэнэцагаан сумын /Цоргот, Говийн тасархай, Өлзийтийн шанд/ 3 голомтонд 20 өрхийн 86 үхэр, 27 хонь, 4 ямаа бүгд 117 мал ил шинж тэмдгээр өвчилж, тус сумын Засаг даргын А/22 тоот захирамжаар устгалын 2 групп томилон 113 толгой өвчтэй малыг устгаад байна. 2017 оны 1-р сарын 29, 30-нд Асгат сумаас зүүн тийш 30 км-т “Өтөгтийн хөндий”-д нутаглаж байгаа малчин өрхүүдийн сууриас, мөн уг газраас урагш 20 км-т ”Амгалан”, Асгат сумаас 80 км-т нутаглаж байгаа малчны сууриас сумын МЭҮТ-т шүлхий өвчний сэжигтэй дуудлага ирсний дагуу 1-р сарын 31-нд малын эмч Түвшинбаяр, Нямжав, Бадамханд нар ажиллаж байна. Өвчний сэжиг илэрсэнтэй холбоотойгоор Асгат сумын Засаг даргын 2017 оны 1-р сарын 30-ны өдрийн А/19 тоот захирамжаар “хязгаарлалтын дэглэм” тогтоож, ариутгалын байнгын пост ажиллуулж, цагдаагийн хөдөлгөөнт пост гаргаж, сумын багийн даргаар нийт малчин өрхөд хүн малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, мал сүрэгтээ байнгын ажиглалт тандалт хийж байх талаар мэдээлэл хүргэж ажиллаж байна. Шүлхий өвчин оношлогдож, лабораторийн шинжилгээгээр батлагдсантай холбоотойгоор Аймгийн Засаг даргын 1-р сарын 30-ны өдрийн А/28 тоот захирамжаар Эрдэнэцагаан суманд өндөржүүлсэн байдал, Асгат, Сүхбаатар, Дарьганга, Баруун-Урт сумдыг өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжүүлж ажиллаж байна. Ариутгалын пост Эрдэнэцагаан суманд 3, Асгат суманд1, Баруун-Урт суманд 1,  нийт 5  ажиллаж байна.

МЭҮГ-ын даргын 2017 оны 1-р сарын 31-ны өдрийн 55 тоот албан бичгийн дагуу 2-р сарын 01-нээс вакцинжуулалтанд Асгат, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Дарьганга сумдын өвчлөмтгий мал сүргийг бүрэн, Баруун-Урт сумын зүүн талын мал сүргийг хамруулахаар ажиллаж байна. Асгат, Эрдэнэцагаан сумдын голомтын мал сүргийг ОХУ-ын вакцинаар 14 хоногийн зайтай 2 удаа, бусад бүсийн малыг БНЭУ-д үйлдвэрлэгдсэн вакцинаар 1 удаа вакцинжуулахаар аймгийн Засаг даргын захирамж гарлаа. Мал эмнэлгийн хэлтсийн нөөцөөс Эрдэнэцагаан, Асгат, Баруун-Урт сумдад хлорын шохой, экоцид, анигуард, ваймекон зэрэг ариутгалын бодис, автомакс, халдвар хамгааллын хувцас, зүү, тариур зэрэг 6.2 сая төгрөгийн үнэ бүхий зүйлийг хүлээлгэн өгөөд байна.