Мэдээ мэдээлэл (130/175)

Хурдан морины уралдааныг түр хориглолоо

Ангилал: Албан даалгавар,

Аймгийн зарим сумдад малын гоц халдварт шүлхий, цэцэг өвчин гарч Эрдэнэцагаан сумыг бүхэлд нь гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдалд, Баруун-Урт, Асгат, Сүхбаатар, Дарьганга сумдын өдөр тутмын бэлэн байдалд шилжүүлж, Мөнххаан, Түвшинширээ суманд хорио цээрийн дэглэм тогтоосон билээ. Хорио цээрийн дэглэмийн хүрээнд аймгийн Засаг даргын 2017 оны А/33 тоот захирамж гарч аймгийн нийт нутаг дэвсгэрт малын шилжилт хөдөлгөөн, хурдан морины уралдаан, сунгааг 5 дугаар сарын 1-нийг хүртэл хориглолоо.