Мэдээ мэдээлэл (132/175)

Аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 3-ны А/43 тоот захирамж гарлаа. Эрдэнэцагаан, Асгат сумдад малын гоц халдварт өвчин оношлогдож, Баруун-Урт, Сүхбаатар сумдад өвчний шинж тэмдэг илэрсэн тул аймгийн хэмжээнд 2017.02.03-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, олон нийтийн аливаа үйл ажиллагааг тодорхой бус хугацаагаар хориглож байна. Аймгийн хэмжээнд "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай" аймгийн Засаг даргын 2017 оны А/44 тоот захирамж гарлаа.