Мэдээ мэдээлэл (134/141)

Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгуудын нутагт малын гоц халдварт "Шүлхий", "Хонины цэцэг" өвчин гарч, өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор дээрх аймгуудын нутгаар дайран өнгөрөх авто тээврийн хөдөлгөөнийг 03 дугаар сарын 03-наас 03 дугаар сарын 05-ны өдрийг дуустал түр хязгаарлах тухай Зам тээврийн хөгжлийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн Д. Ганбатын тушаал гарчээ.