Мэдээ мэдээлэл (135/175)

Аймгийн онцгой комисс хуралдлаа


Малын гоц халдварт шүлхий өвчин энэ онд анх 01-р сарын 24-нд Эрдэнэцагаан суманд бүртгэгдсэнээс өнөөдрийг хүртэл аймгийн хэмжээнд нийт 7 сумын 25 голомт 224 хот айлын, 299 өрхийн 2750 толгой мал өвчилөөд байна. Мөн Дорнод аймгийн 2 сум, Хэнтий аймгийн 2 суманд өвчлөлтэй байгаа бөгөөд Улсын Онцгой Комисс зүүн 3 аймагт ажиллаж байна. Манай аймагт ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга Б.Мандахгэрэлээр ахлуулсан баг ажиллаж малын өвчлөлийн талаар авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг эрчимжүүлэх, тодорхой үүрэг чиглэл арга зүйн зөвлөгөө өгөх мөн шаардлагатай арга хэмжээг дор дор нь шийдвэрлэх зорилготой ажиллаж байна. Өнөөдөр болсон аймгийн Онцгой Комисс өргөн бүрэлдэхүүнтэй хуралдаж Улсын онгой комиссын бүрэлдэхүүнээс тодруулга, мэдээлэл авч өнгөрсөн хугацаанд малын өвчлөлийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайлан мэдээг хийлээ. Сүхбаатар аймгийн хувьд малын вакцинжуулалт 95,2 хувьтай байгаа бөгөөд 3-р сарын 10-ны байдлаар өвлөл намдах хандлагатай байна. 1-р сарын 24-нөөс 03-р сарын 05-ны хооронд малын шүлхий болон цэцэг өвчний зардалд 823,3 сая төгрөгийн зарцуулаад байна.