Мэдээ мэдээлэл (136/141)

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах газрын дарга Б.Мандахгэрэлээр ахлуулсан баг Сүхбаатар аймагт ажиллаж байгаа.  


03-р сарын 11-ний өдрөөс Аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Э.Өлзийтогтох, Улсын Онцгой комиссын гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг малын коц халдварт “шүлхий” “Хонины цэцэг өвчин”-ний тархалт, аймаг. орон нутгийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, өвчлөлтэй малын сэг зэмийн устгалын газар, ариутгал халдваргүйжүүлэлт, вакцины явц, хорио цээрийн дэглэм болон бусад ажлын тайлан мэдээг сонсож газар дээр нь ажиллаж байна. 
Эрдэнэцагаан сумын хувьд хамгийн анх шүлхий өвчний голомт илэрсэн юмаа. Одоогийн байдлаар тус суманд өвчлөлийн 4 голомт байгаа ба ахиж өвчлөл гараагүй байна. 
Тус багийн гишүүд Дарьганга, Асгат сумдад мөн үүргийн дагуу ажиллана.