Мэдээ мэдээлэл (137/143)

Малын гоц халдварт “Шүлхий” “Хонины цэцэг” өвчин гарсантой холбоотой аймгийн Засаг даргын 2017 оны 02-р сарын 03-ны Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай захирамж гарсан. 7 сумын 25 голомтод өвчлөлтэй байсан бөгөөд доорх сумдуудад ариутгал хадваргүйтэлийн ажил бүрэн дуусч шуурхай арга хэмжээ авч ажилласны үр дүнд өвчлөл нэмэгдээгүй учир өнөөдөр аймгийн онцгой комисс өргөтгөсөн хурал хийж  ийнхүү Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар Баруун-Урт гэсэн дөрвөн сумдын хориог цээрийн дэглэмийг цуцалж А43 тоот захирамжийг хүчингүй болголоо.

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга Б.Мандахгэрэлээр ахлуулсан баг манай аймагт 10 хоног ажилласан. Тэд аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хуралд оролцож түргэн шуурхай арга хэмжээ авч ажилласан аймгийн удирдлагууд, аймгийн онцгой комиссын гишүүдэд баяр хүргэж амжилт хүслээ.

Баяндэлгэр, Түмэнцогт, Мөнххаан гэсэн сумдын хорио тавигдах хугацаа хараахан болоогүй байна.