Мэдээ мэдээлэл (139/141)

Ерөнхий сайдын гарын бэлгийг гардуулан өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат 3-р сарын 8-нд төрсөн эхчүүдэд гарын бэлэг ил захидлын хамт гардуулан өгдөг уламжлалтай. Тэгвэл манай аймагт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 2 эх амаржсан байна.

Мөнххаан сумын 2-р багийн иргэн н.Догоожав 3 кг 440 грамм охин, Баруун-Урт сумын 8-р багийн иргэн н.Мягмарсүрэн 3 кг 400 грамм хүү төрүүлсэн. Эдгээр эхчүүдэд Монгол Улсын Ерөнхий сайдын гарын бэлгийг аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ч.Энхцэцэг, Нийгмийн бодлогын хэлтсийн Эрүүл мэндийн бодлогын ахлах мэргэжилтэн М.Дэлхийцэцэг нар гардуулан өгч дөнгөж төрсөн нярайд эрүүл саруул өсч Монгол Улсдаа ихийг бүтээсэн эрдэмтэд болохыг захилаа. 

БАРУУН-УРТ СУМЫН 8-Р БАГИЙН ИРГЭН н.МЯГМАРСҮРЭН

МӨНХХААН СУМЫН 2-Р БАГИЙН ИРГЭН н.ДОГООЖАВ