Мэдээ мэдээлэл (140/141)

Өнөөдөр Засаг даргын тамгын газрын хурлын зааланд Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс зохион байгуулж буй Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, иргэдтэй уулзалт хэлэлцүүлэг хийж байна. Уулзалтын зорилго нь Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн талаар засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилго чиглэл, 2017 онд бараа, ажил үйлчилгээ, худалдан авах ажиллагаа мөн жижиг дунд үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх бодлого чиглэлийн талаар иргэдэд ойлголт өгөх юм.

Кластераар хөгжүүлэх бодлого гэдэг нь Төр, Хувийн хэвшил хамтарч нэгдэж ажиллах ойлголт юм. Гэхдээ Төр бизнес хийх биш жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, иргэдэд кластераар хөгжүүлэх арга замын талаар онол арга зүйн зөвлөгөө өгөх, иргэд бизнес эрхлэгчдийг төртэй холбож дэмжлэг үзүүлэх зэрэг төрийн үйлчилгээ үзүүлэх явдал гэдгийг Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга У.Амарзаяа илтгэлдээ дурьдлаа.   

Кластерийн онолын ойлголт бол худалдан авагч-нийлүүлэгч болон нийлүүлэгч-худалдан авагчдын систем бөгөөд нэгдмэл технологи ажиллагаатай, худалдан авалт ба борлуулалтын нэгдмэл сувагтай, хөдөлмөрөөрөө нэгдсэн салбарын хэлхээ юм.