Мэдээ мэдээлэл (141/143)

“Эрүүл мэндийн салбарын тогтолцоог бэхжүүлэх хөтөлбөрт хэнийг ч орхигдуулахгүй байх нь” Сэдэвт уулзалт хэлэлцүүлэг 3-р сарын 20-нд зохион байгуулагдлаа. Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь байгууллагуудын салбар дундын оролцоог хангахад чиглэгдэж байгаа юм.

Тус уулзалтанд аймгийн ЗДТГ, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Баруун-Урт сум,  Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Ус цаг уур орчин шинжилгээний газар,  Хүнс хөдөө аж ахуйн газар, Цагдаагийн газар, Статистикийн хэлтэс, Улсын бүртгэлийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар зэрэг олон байгууллагын төлөөлөл оролцсоноор илүү өргөн болж өндөрлөлөө.

Хэлэлцүүлэгт Тогтвортой хөгжлийн бодлого , Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, Орон нутгийн засаглалын бодлого, Эрүүл мэндийн салбарын тогтолцоог бэхжүүлэх хөтөлбөрийн ерөнхий танилцуулга болон Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдлын талаар холбогдох мэргэжилтэнүүд мэдээлэл хийлээ.  

Тус хэлэлцүүлэгт оролцсон байгууллагын төлөөлөлүүд мэдээлэл сонсож хөтөлбөрт тусгах саналаа нэгтгэн Эрүүл мэндийн газарт хүргүүллээ.