Мэдээ мэдээлэл (144/164)

Аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс Аймгийн Прокурорын газар,Архивын Ерөнхий газар, аймгийн Нотариатын  танхимтай хамтран аймаг, сумдын төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдад зориулсан “Шинээр батлагдсан хуулиудын үзэл баримтлал” сэдэвт 3 өдрийн сургалтыг 9 дүгээр сарын 27, 10 дугаар сарын 17-18-нд аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.
 
Сургалтын гол зорилго нь Монгол Улсад мөрдөгдөж  буй Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Захиргааны ерөнхий хууль , Ноториатын үүрэг гүйцэтгэгч нарт зориулсан нотариатын үйлдэл хийх аргачлал шинээр батлагдсантай холбогдуулан уг хууль, тогтоомжуудын агуулга, зохицуулалтын талаар холбогдох байгууллагуудын  ажилтан, албан  тушаалтнуудад мэдлэг  олгох, үзэл баримтлалыг  таниулахад  чиглэж байлаа.

Тус сургалтанд аймгийн Засаг даргын тамгын газар, Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний  агентлаг албадын албан хаагчид, сумдын Засаг даргын тамгын газрын дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга, эрх зүй дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчид, архив, бичиг хэргийн ажилтануудаас бүрдсэн  300 орчим ажилтан, албан хаагчид хамрагдлаа.

Сургалтыг Аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор О.Мөнхбаатар, Аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Саранчимэг,аймгийн  Нотариатын танхимын Сүхбаатар аймаг дахь салбарын  нотариатч Г.Дагиймаа нар хариуцан явууллаа.

Мөн аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй сум, албан байгууллагуудад архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны чиглэлээр гарсан хууль тогтоомжийг сурталчлан таниулах, архив бичиг хэрэг хариуцсан албан хаагчдыг мэргэжлийн нэгдсэн удирдлагаар хангах, салбарын хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн заавар, стандартыг нэг мөр мөрдүүлэн ажиллуулах зорилготой сургалтыг зохион байгуулж, Архивын ерөнхий газрын МАЗУГ-ын дарга  Б.Цэндсүрэн, Архивын ерөнхий газрын МАЗУГ-ын мэргэжилтэн Ш.Дариймаа, Архивын ерөнхий газрын МТХ-ийн ахлах мэргэжилтэн Т.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй сургагч багш нарыг урьж, ажиллуулсан байна.