Мэдээ мэдээлэл (157/164)

        Аймгийн засаг даргын 2017 оны А/251 тоот захирамжаар Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж байгаа авто засвар, авто сэлбэг, авто угаалгын газрыг тохирлын баталгаанд оруулах, зэрэглэлийн гэрчилгээ авах ажлыг зохион байгуулах захирамж гарч Ажлын үр дүнд 3 авто засвар, 4 авто сэлбэгийн дэлгүүр 4 авто угаалгын газарт тохирлын гэрчилгээ нэвтрүүлж зэрэглэлийн А С В гэрчилгээг гардуулж үйл ажилллагааг нь дэмжин Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Стандарт,хэмжилзүйн хэлтэс, Авто оношлогооны төв хамтран ажиллаа. Зэрэглэлийн гэрчилгээ олгосноор тэдний үйл ажиллагаа мэдээллийн нэгдсэн санд орж үзүүлж буй ажил, үйлчилгээний нэр төрөл бүтээгдэхүүн, авто сэлбэгийг онлайнаар Монгол улсын хаанаас ч харах боломж бүрдэнэ.