Мэдээ мэдээлэл (159/164)

Зорилтот бүлэгт чиглэсэн ажлууд үргэлжилсээр

Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад төрийн албан хаагчид болон салбар байгууллагууд бодлого эрх зүйн орчинг бүрдүүлж, тухайн салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөр, төлөвлөлтийн үйл ажиллагаанд холбогдох асуудлуудыг тусган, хэрэгжүүлж идэвхи санаачлагатай ажиллах үндсэн үүрэгтэй билээ. Иймээс албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд Баруун-Урт сумын 89 зорилтот бүлгийн өрхөөс сонгон хөтөлбөр, төлөвлөлтийн үйл ажиллагаандаа уялдуулан, амьдрах зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт сурталчилгаа, сэтгэлийн дэм, дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллахаар албан бичгийг хүргүүлээд байна. Уг ажлын хүрээнд 2-р цэцэрлэгийн хамт олон Баруун-Урт сумын 2-р багийн Алхаабаатар овогтой Ариунболдынд сэтгэлийн дэм өгч, дэмжлэг туслалцаа үзүүллээ. Идэвх санаачлагатай ажилласанд талархал илэрхийлье.