Мэдээ мэдээлэл (161/164)

Аймгийн Засаг даргын 2017 оны А/612 дугаар захирамжаар  “Сүхбаатар аймгийн Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх  нийтлэг журам ” батлагдлаа. Энэхүү журмын зорилго нь  бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, орон нутгийн  бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, явц үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, захиргааны байгууллагын  үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Журам шинэчлэн батлагдсантай холбогдуулан Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс “Төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний уялдаа холбоо” сэдэвт  сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 13 сумын Засаг даргын Тамгын газрын дарга, дотоод ажилтан, Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсөвт байгууллагын дарга, холбогдох мэргэжилтэнүүд нийт 90 гаруй төрийн албан хаагчид хамрагдлаа.