Мэдээ мэдээлэл (163/181)

2017 оны 11 сарын 13-17-ны өдрүүдэд Аймгийн Засаг дарга З.Энхтөр  Бүгд найрамдах Энэтхэг, Канад, Унгар, Чех, Австрали улсаас монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдуудтай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Засаг дарга З.Энхтөр аймгийн хөгжлийн онцлог, цаашдын бодлого зорилт болон  хамтран ажиллах салбаруудын талаар онцоллоо.

 

Уулзалтын үр дүнгээс онцлон дурдвал: Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа элчин сайд ноён Суреш Бабугын зүгээс: Төрийн албан хаагчдын мэргэжил дээшлүүлэх ITEC сургалт болон хэрэгжих боломжтой бодит төслийг санхүүжүүлэхэд хамтран ажиллах боломжтой талаар, Унгар улсаас манай улсад суугаа элчин сайд ноён Галошфаи Михай Матиашын зүгээс орон нутагт “Сүхбаатар-Хөгжил” аж үйлдвэрийн парк байгуулсныг сайшаан үзэж цаашид Унгар улсын ХАА бүтээгдэхүүн боловсруулах, техник технологи нэвтрүүлэх, мэргэжилтэн бэлтгэх, хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллах,  Канад улсаас Монгол улсад суугаа элчин сайд ноён Дэвид Уиллиам Спрулын зүгээс  Уул уурхайн салбарын бүс нутагт бий болгох үр өгөөжийг нэмэгдүүлэх салбарт хамтран ажиллах, Австрали улсаас Монгол улсад суугаа элчин сайд ноён Жон Лангтригын зүгээс DAP буцалтгүй санхүүжилт олгох хөтөлбөрийн 2017-2018 онд санхүүжүүлэх 10 төслийн нэгээр Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн амилуулах лавшруулсан  тусламжийн чадавхыг бэхжүүлэх сургалтын төсөл шалгарсан явдалд баяр хүргээд цаашид эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт богино хугацаанд үр дүнтэй хэрэгжих төслийн салбарт хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.