Мэдээ мэдээлэл (165/239)

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛАВ

 Улс тунхагласаны 93 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд шагнал, одон медаль гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. Тус өдөр төрийн дээд медалиар 24, Засгийн газар, яам агентлаг болон аймаг орон нутгийн шагналаар 25 гээд төрийн захиргаа, хууль эрхзүй, боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, хувийн хэвшлийн гээд салбар салбарын нийт 49 иргэн шагнууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 338 дугаар зарлигаар, тус аймгийн 11 иргэн Алтан гадас одон, 13 иргэн Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан юм. Төрийн одон медалиар хүртэгсдийн ихэнх нь өндөр настан, ахмад ажилчид байлаа.

“Би 40-өөд  жил малын эмчээр ажиллаж байна. Анх 22 настай хуваарилагдаж ирээд одоог хүртэл ажиллаж байна. Мал эмнэлгийн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн хичээл зүтгэлийг минь өндрөөр үнэлсэнд маш их баяртай байна” гэж малын ахмад эмч В.Бадамханд хэлсэн бол, ахмад настан И.Норов хэлэхдээ “Би улсад 50 орчим жил ажиллаж байна. Үүний 25 жилийг багийн даргаар ажиллаж, сумынхаа бүхий л айл өрхөөр явж, тойрч ажилласан байдаг юм. Тиймээс миний энэ шагнал бол манай Онгончуудын маань надад өгч буй шагнал гэж бодож байна” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.  

 

                                                                                                                         Эх сурвалж: montsame.mn