Мэдээ мэдээлэл (173/239)

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Түлхүүр үг: хүнсний эрхийн бичиг, худалдаа, тендер

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                                                                            Огноо: 2017-12-05

 

Тендер шалгаруулалтын нэр: Хүнсний эрхийн бичгээр үйлчлэх хүнсний дэлгүүр сонгон шалгаруулах

        Сүхбаатар аймгийн  Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хүнсний эрхийн бичиг үйлчилгээнд хамрагдах иргэдэд хүнсний бүтээгдэхүүн худалдах ажлыг гүйцэтгэх  тухай битүүмжилсэн 4 багц тендерт үнийн санал  ирүүлэхийг урьж байна. Үүнд:

  • Багц-А: Баруун-Урт сумын 1,3-р багийн 126 өрхийн 632 иргэний 7.896.000 төгрөг
  • Багц-Б: Баруун-Урт сумын 2,4,6-р багийн 129 өрхий 672 иргэний 8.320.000 төгрөг
  • Багц-В: Баруун-Урт сумын 5,7-р багийн 124 өрхийн 651 иргэний 8.168.000 төгрөг
  • Багц-Г: Баруун-Урт сумын 8,9-р багийн 140 өрхийн 736 иргэний 9.176.000 төгрөг

Тендер шалгаруулалтын дугаар: ХЭБ 2018-Б001

         Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Хүнсний эрхийн бичиг үйлчилгээнд хамрагдсан өрхүүдэд арван нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг эрхийн бичгээр худалдаалах дэлгүүрийг сонгон шалгаруулах” тендерт  битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь 80 саяас  багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Эргэлтийн хөрөнгийн хэмжээ 40 саяас доошгүй байх

Санхүүгийн тайлан ирүүлэх жил: 2016 оны жилийн эцсийн тайлан, 2017 оны 3 дугаар улирлын санхүүгийн тайланг ирүүлнэ.

Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг /эсхүл түүнтэй тэнцэх чөлөөтэй хөрвөх валют/-ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 1-р сарын 4-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө ХХҮГазарт ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 1-р сарын 04-ны өдрийн 10цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.

 

Төлбөрийн хийх хэлбэр:  ХХҮГазрын 100120017406 тоот дансанд тушаана.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх цахим хаягаар авч болно.

  • Sukhbaatar.mn
  • Sukhbaatar.hudulmur-halamj.gov.mn

Сүхбаатар аймаг  Баруун-Урт сум 1-р баг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 1 давхарт Нийгмийн халамжийн хэлтэс

Утас: 99212544, 99829424