Мэдээ мэдээлэл (180/215)

Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүхбаатар аймагт ажиллаж байна.
Элчин сайд Жон Лантри болон аймаг орон нутгийн удирдлагууд Австралийн элчин сайдын яамны бичил төсөл хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар аймагт хэрэгжиж буй “Амилуулах лавшруулсан суурь тусламжийн сургалт”-ын явцтай танилцлаа. Элчин сайдын зүгээс төслийн хэрэгжилтийг хангалттай гэж дүгнэв.

Хагас жилийн хугацаанд төсөл маш амжилттай хэрэгжсэн байна. Цаашид Сүхбаатар аймгийн энэхүү сайн туршлагыг бусад аймгуудад нэвтрүүлэхэд анхаарч ажиллахаа элчин сайд Жон Лантри онцоллоо.
“Амилуулах лавшруулсан суурь тусламжийн сургалт” төсөл хагас жилийн хугацаанд хэрэгжинэ. Төслийн хүрээнд зургаан удаагийн сургалтанд 333 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдах ёстой. Одоогоор дөрвөн удаагийн сургалтанд 223 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаад байгаа юм байна.

Элчин сайдыг айлчилж байгаа энэ өдрүүдэд ээлжит сургалт үргэлжилж байгаа бөгөөд үүнд аймгийн нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 110 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж байна. Сургалт хоёр өдөр үргэлжилнэ.

                                                                                                                                           Эх сурвалж: montsame.mn