Мэдээ мэдээлэл (185/251)

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д зааснаар “Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс 2018 оны 2 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд удирдах болон Тамгын газрын ажилтнуудын шуурхай зөвлөгөөн, сонсгол мэдээллийн цагаар 120 төрийн албан хаагчдыг хамруулсан мэдээллийг хийж, 2018 оны шинэчилсэн мэдүүлгийн бүрдүүлэлт болон мэдүүлэг гаргагчдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, нийтлэг зөрчлүүдийг гаргуулахгүй байх талаар арга зүйн заавар зөвлөмж өгч ажиллалаа.

Мөн уламжлалт сар шинийн баяр 02 дугаар сард болохтой холбогдуулан мэдүүлэг гаргагчид мэдүүлгээ хугацаа хожимдуулахаас сэргийлж, 02 дугаар сарын 01-ний дотор багтаж  хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж дуусгах талаар чиглэл өгөв.

Аймгийн Онцгой байдлын газрын даргын 2018 оны 31/21 тоот албан бичгийн дагуу тус байгууллагын нийт 45 албан хаагчдад, ММНБИ-ийн Сүхбаатар салбарт бүртгэлтэй 115 орчим төрийн байгууллагуудын болон хувийн секторын аж ахуй нэгжүүдийн бүртгэл санхүүгийн ажилтнууд, нягтлан бодогч нарт “Захиргааны актын ойлголт, хэлбэрүүд , захиргааны шийдвэр гаргах ажиллагаа явуулахад анхаарах асуудал” сэдвээр 2018 оны 01 дүгээр сарын 11, 18-ны өдрүүдэд захиалгат сургалтыг зохион байгууллаа.