Мэдээ мэдээлэл (186/194)

“Аж үйлдвэрийн цахим мэдээллийн систем”

Хэвлэлийн мэдээ

“Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай” хуулийн “22.3-р зүйлд заасны дагуу Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хөгжлийн бодлогыг уялдуулан зохицуулах хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн санг үүсгэж, эрхлэн хөтөлнө” гэж заасны дагуу “Аж үйлдвэрийн цахим мэдээллийн систем”-д үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагааны мэдээллийг бүртгэх бүртгэлийн ажил Монгол улсын 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд орон даяар эхлээд байна. Нэгдсэн цахим мэдээллийн санд бүртгэснээр дотоодын үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчийг татах, үйлдвэрлэгч бүрийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.  Энэ цахим мэдээллийн системд бүртгүүлэх аж ахуйн нэгж нь сүүлийн 3 жил татвар төлсөн, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй боловсруулах үйлдвэрүүд хамаарах ба манай аймгийн хувьд энэ болзлыг хангасан 29 үйлдвэр байна. Үйлдвэр эрхлэгч өөрийн үйлдвэрийнхээ мэдээллийг өөрийн биеэр ирж цахим системд бүртгүүлэх ба тухайн үйлдвэрийн ерөнхий мэдээлэл, санхүүгийн мэдээлэл, үйл ажиллагааны өнөөгийн байдал, ирээдүйн таамаглал, бүтээгдэхүүний болоод үйлдвэрийн танилцуулга зэрэг мэдээллийг  оруулах тул үйлдвэр эрхлэгч мэдээллээ оруулахаар ирэхдээ улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, санхүүгийн тайлан, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний зургийг  файлаар, брошур, үйлдвэрийн танилцуулга гэх мэт холбогдох материалыг авчрах хэрэгтэй.

Бүртгэлийг Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын 2 давхарт 224 тоот өрөөнд болон аймгийн ХХААГ дээр хийх ба зөвлөн туслах үүрэг бүхий мэргэжилтэнтэй хамтран онлайн системд холбогдсон компьютерт бүртгэлийг хийнэ.

Аж үйлдвэрийн цахим мэдээллийн сангийн сайт http://industry4.nda.gov.mn