Мэдээ мэдээлэл (187/244)

ЦАГДААГИЙН ГАЗРААС “ТАЙЛАНГИЙН ХУРАЛ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Түлхүүр үг: цагдаа

          Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газраас Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.6, 15.2 дахь хэсэг, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайдын 2017 оны А/133 дугаар тушаалаар баталсан "Иргэний зөвлөлийн дүрэм"-ийн 8.1.7-д "Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь тухайн жилийн үйл ажиллагааны тайланг иргэний зөвлөл, оршин суугчдад тайлагнах" заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны үйл ажиллагааны тайланг иргэдэд тавих арга хэмжээ"-г 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын их танхимд зохион байгууллаа.
       Тайлангийн хурлын арга хэмжээнд урилгаар Аймгийн Засаг даргын орлогч Б.Мөнхболд, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга О.Одхүү, Иргэний зөвлөлийн дарга Ш.Дашням болон хууль хяналтын байгууллагуудын удирдлагууд урилгаар оролцсон ба хүрэлцэн ирсэн 250 иргэдэд Цагдаагийн газраас 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагналаа. 
        Хурлын үеэр иргэдээс ирүүлсэн 4 тооны гомдол мэдээллийг хүлээн авч, 6 санал, 24 асуултад хариулт өгч ажилласан ба гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн 6 төрлийн 1500 ширхэг санамж сэрэмжлүүлгийг тарааж, Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Хуулиа мөрдье-21”, “Сэрэмжлье-нэгдье” нэгдсэн арга хэмжээнүүдийн сурталчлан, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд цагдаагийн байгууллагатай тогтмол хамтран ажилладаг, тусалж дэмждэг Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газар, Сүхбаатарын өнгө сонины газар, орон нутгийн телевизийн 4 сэтгүүлч болон 3 иргэнийг Цагдаагийн газрын “Талархал” үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулан Цагдаагийн газрын алба хаагчдын бэлтгэсэн богино хэмжээний урлагийн тоглолтыг иргэдэд үзүүлж сонирхууллаа. 
         Мөн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид хэрхэн хамтран ажиллах болон анхаарах асуудлын талаар 200 иргэнээс “Санал асуулга”-ын хуудсаар санал хүсэлтийг нь авч цаашид хийж ажлын төлөвлөгөөндөө тусгахаар төлөвлөлөө.

Файлын нэр Огноо
1 ЦАГДААГИЙН ГАЗРААС.docx 2018-01-24