Мэдээ мэдээлэл (188/194)

         Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам "Хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцах" /код 242/-ын дагуу тус цагдаагийн газраас 2017 онд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажилласан ба дээрх гэрээний биелэлт, үр дүнг тооцох, 2018 онд хамтран ажиллах чиглэлээ тодорхойлох зорилго бүхий “Нэг зорилгын төлөө хамтдаа” зөвлөгөөнийг Цагдаагийн газрын хурлын танхимд зохион байгууллаа.

        Зөвлөгөөнд Сүхбаатарын өнгө сонины газар, орон нутгийн BBS телевиз, SB телевиз, Содон телевиз болон аймгийн цахим хаягуудын админуудыг урилгаар оролцуулан санал хүсэлтээ солилцож 2018 онд хамтран ажиллах “Хамтын ажиллагааны гэрээ”-г байгууллаа.