Мэдээ мэдээлэл (189/251)

"ХУУЛИА МӨРДЬЕ-21" АЯН

Түлхүүр үг: цагдаа

                Сүхбаатар Аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газрын хамтарсан "ХУУЛИА МӨРДЬЕ-21" сарын аяны хүрээнд Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны худалдаа эрхлэгч, түүгээр үйлчилдэг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж байгууллага болон иргэдэд нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлэн 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдах, үйлчлэхийг хориглосон сэрэмжлүүлэг, зурагт хуудсыг нааж ажиллалаа.