Мэдээ мэдээлэл (190/249)

Тэтгэврийн зээлийн хүү дахин буурлаа

 

Тэтгэврийн зээлийн жилийн хүүг 18 хувиас 3 хувиар бууруулснаар 2017 онд ХААН банкнаас 70845 тэтгэвэр авагч 54,7 тэрбум  төгрөгийн, Төрийн банкнаас 24755 тэтгэвэр авагч 21.6 тэрбум төгрөгийн, нийт  95600 тэтгэвэр авагч 76,3 тэрбум төгрөгийн зээлийг сарын 1.25 хувь, жилийн 15.0 хувийн хүүтэйгээр авлаа.

Энэ арга хэмжээ хэрэгжсэнээр дээрх тэтгэвэр авагчдыг 1290,0 сая төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлсөн байна. ХААН болон Төрийн банкуудтай Хамтран ажиллах гэрээ байгуулж, 12 сар хүртлэх тэтгэврийн 70%-тай  тэнцэх хэмжээний зээлийн хүүг 3-5 пунктээр бууруулан, сарын 1 хувь, жилийн 12 болгон, 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс хэрэгжүүлж эхэллээ.