Мэдээ мэдээлэл (197/238)

Зорилтот бүлгийн иргэдийн эрхийг хамгаалах нэг сарын аян зарлаж аяны хүрээнд "Oлон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан Баруун-Урт сумын зорилтот бүлгийн өрх толгойлсон эмэгтэйчүүдэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хүлээн авч хүндэтгэл үзүүлэн "Эрхэмсэг бүсгүйчүүд" уулзалт, богино хэмжээний сургалт зохион байгууллаа.
Арга хэмжээнд өрх толгойлсон 20 эмэгтэй оролцож, тэдэнд 700,0 гаруй төгрөгийн тусламж үзүүлэв.
Энэхүү арга хэмжээг ивээн тэтгэж оролцсон Сагсан бөмбөгийн Сүхбаатар баг /Б.Батзолбоо/, Өсөх дэлгэрэх ундрах дэлгүүр /Н.Зээяа/, Сондор дэлгүүр /н.Ганцэцэг/, Таван эрдэнэ төвийн үсчин Г.Урангоо, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /Д.Гантулга/ хамт олонд мөн хамтран ажилласан аймгийн Эрүүл мэндийн газар, Угсаатны зүйн музей, SB телевизийн хамт олонд талархал илэрхийлэе.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.