Мэдээ мэдээлэл (198/238)

АЛТАН ДАРЬ ОВООНЫ ИХ ТАХИЛГЫН ТОВ БАТЛАГДЖЭЭ

Төрийн их тахилгат уул, овоодын нэг Дарьганга сумын Алтан дарь овооны 105 жилийн ой, их тахилгын ёслолын тов батлагдсаныг танилцууллаа. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааны 83 тоот тогтоолоор  их тахилгыг ирэх 07 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд хийхээр болжээ.

Алтан дарь овооны их тахилгын бэлтгэл ажлыг “Төрийн тахилгатай уул, овооны тэнгэрийг тайх тахилгын ёслол журам”-ын дагуу хангах ёстой бөгөөд тус үүргийг аймгийн Засаг дарга З.Энхтөрд даалгасан байна.

Одоогоор тахилгын бэлтгэл ажил хараахан эхлээгүй байна.

 

 

 

                                                                                                      Эх сурвалж: montsame.mn