Мэдээ мэдээлэл (203/215)

МЭРИТ ТӨСЛИЙН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Канадын Мэрит төсөл Монгол Улсын дөрвөн аймагт 2016-2023 оны хооронд хэрэгжиж байна. Төсөл хэрэгжих аймгуудын нэгээр Сүхбаатар аймаг сонгогдсон бөгөөд өнөөдөр төслийн захирал Синди Фэйр /Cindy fair/ тус аймагт ажиллаж, аймгийн засаг дарга З.Энхтөрийн хамтаар төслийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг  зурлаа.

“Манай төсөл Сүхбаатар аймагт анх удаа хэрэгжих гэж байгаад баяртай байна. Сүхбаатар аймаг манай удирдах хорооноос тавьсан нөхцөл, шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байсан учир бид төсөл хэрэгжүүлэгч аймгийн нэгээр сонгосон. Төслийн үндсэн зорилго болох төрийн менежмент, төрийн албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, цаашлаад уул уурхайн эрдэс баялагаас орж буй хөрөнгийг зөв зохистой, иргэдэд хүртээмжтэй байдлаар зарцуулдаг болгох ийм л үр дүнг хүлээж байна. Сүхбаатар аймгийг сайн ажиллана гэж итгэж байгаа.” гэж төслийн захирал Синди Фэйр /Cindy Fair/ хэлэв.

Аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцааны мэргэжилтэн У.Нарантуяа хэлэхдээ “2016 оны 12 дугаар сард аймгийн засаг дарга хэд хэдэн улсын элчин сайдуудтай бичелэн уулзаж, хамтын ажиллагааныхаа талаар хэлэлцсэн. Энэ үеэр Канадын элчин сайдад Мэрит төслийг орон нутагтаа хэрэгжүүлэх саналыг тавьсан. Элчин сайд ч энэ саналыг хүлээж авсан. Тун удалгүй төсөл хэрэгжүүлэх аймгийн нөхцөл шаардлагыг хангасан учир тэнцлээ гэдэг таатай мэдээг бидэнд дуулгасан. Ингээд аймгийн засаг дарга болоод холбогдох хүмүүсийн төслийн уулзалт сургалтанд хамрагдаж эхэлсэн. Хэдийгээр өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж байгаа ч өнгөрсөн нэгдүгээр сараас төслийн хүрээнд тодорхаой ажлууд аймагт хийгдээд эхэлсэн гэж хэлж болно. Ер нь төсөл хэрэгжүүлэх аймгийн нэгээр сонгогдоно гэдэг өөрөө маш том боломж. Тиймээс бид эндээс олон үр дүнг хүлээж байгаа.” гэв.

Төрийн байгууллагуудын менежментийг сайжруулах замаар олборлох салбарын нийгэм ,эдийн засгийн тогтвортой хөгжилд оруулж буй хэвь нэмрийг нэмэгдүүлэх зорилго бүхий тус төсөл нь Канад улсын гадаад хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжих юм.

                                                                                                                     Эх сурвалж: montsame.mn