Мэдээ мэдээлэл (204/243)

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/52 дугаар тушаалын дагуу 2018 оны 3 дугаар сарын 19-20-ний өдрүүдэд орон даяар “БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” зохион байгуулагдна. Нээлттэй хаалганы өдөрлөгт аймгийн БОАЖГ, МХГ, Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаа, БНТСГЗ, УЦУОШГ, Сүхбаатар-Ойжуулалт сум дундын ойн анги, Ойжуулалт-Хайлааст ХХК нар оролцож иргэдэд БО-ны салбарын хууль тогтоомж, бодлого үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, санал хүсэлтийг хүлээн авах, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх болон тус салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн талаар мэдэлэл хүргэнэ.

Байгаль орчны салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөгт" иргэд, олон нийт та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.