Мэдээ мэдээлэл (209/239)

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоолын хэрэгжилтйиг хангах үүднээс 2018 онд газар эзэмших, ашиглах эрхийг үнэлж санхүүгийн тайланд тусгах, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх ажлыг улс орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Тус шийдвэрийн дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны А/110 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан заавар зөвлөмжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлаар аймгийн төвд байгаа төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудын удирдлагууд, холбогдох хүмүүст ажлын хэсэг, ОНӨГ-аас өнөөдөр буюу 2018 оны 04.04-ны өдөр сургалт  зохион байгууллаа.  

Уг сургалтад байгууллагуудын удирдлагууд, холбогдох газраас 80 гаруй албан хаагчид оролцлоо. Үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлэх ажил 2018 онд явагдана. Энэхүү үнэлгээ нь 2008, 2009 онд улс орон даяар зохион байгуулагдаж байсан юм байна.

 

                                                                                                                                                                                         П.Чимидлхам