Мэдээ мэдээлэл (210/215)

Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн 9225 иргэн үзлэгт хамрагдаж, үзлэгийн хамрагдалт 75,4 хувьтай байна. Элэгний С вирүсийн эмийг 388 хүн ууж бүрэн эрүүлжсэн бол, 270 гаурй иргэн В вирусын эмийг ууж, эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа аж.

“Үзлэгт хамрагдсан нийт иргэдийн дийлэнх нь 65-аас дээш насныхан байгаа. Эмчийн хяналтанд орж, эмийн эмчилгээ хийлгэсэн иргэдэд маш сайн үр дүн гарч байгаа. С вирусын эмийг хэрэглэсэн хүмүүс бүрэн эдгэрсэн бол, В вирүсийн эмчилгээ ч мөн үр дүнтэй байж вирүсийн идэвхжил буурсан үзүүлэлттэй байгаа. Эмчилгээний энэ үр дүнд эрүүл мэндийн байгууллагынхан болоод иргэд маань сэтгэл өндөр байгаа.” гэж АНЭ-ийн Халдвартын тасгийн эрхлэгч Ж.Мөнхгэрэл ярилаа.

Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хоёрдугаар шатны үзлэгт 15-39 насны залуучуудыг хамруулна. Аймгийн хэмжээнд энэ насны 25 мянга гаруй иргэн хамрагдах ёстой. Тиймээс эдгээр иргэдийг үзлэгтээ идэвхтэй хамрагдахыг Эрүүл мэндийн газраас уриалж байлаа.

                                                                                                                             Эх сурвалж: montsame