Мэдээ мэдээлэл (211/215)

АЛГА БОЛСОН ИРГЭД БҮГД ЭСЭН МЭНД ОЛДЖЭЭ

04 дүгээр сарын 05-ны өдөр шуурсан хүчтэй цасан шуурганы улмаас аймгийн Онцгой байдлын газар /ОБГ/-т авто машинд цасанд сууж, саатсан дуудлага 11, алга болсон хүний 31 дуудлага иржээ. Алга болсон иргэдийг бүгдийг эсэн мэнд олсон байна.  Хамгийн сүүлийн иргэдийг 04 дүгээр сарын 06-ны өдөр олжээ.

Асгат, Халзан, Уулбаян, Баяндэлгэр, Дарьганга, Онгон, Эрдэнцагаан сумдаас хүн алга болсон гэх дуудлагууд иржээ. Тус сумдаас гарсан болон аймгийн ОБГ-аас гарч ажилласан эрэн хайх, аврах бүлэг хоёр өдрийн турш шуурхай ажилласаны дүнд иргэдийг эсэн мэнд олсон байна.

Цасан шуурганы улмаас мал уруудсан, цасанд дарагдсан эх дуудлага мөн их ирсэн байна. Гэхдээ одоогоор хорогдсон малын хэмжээг гаргах боломжгүй байна гэж аймгийн ОБГ-аас мэдээллээ.

Хот хоорондын замыг цаснаас бүрэн чөлөөлж, замын хөдөлгөөнийг хэвийн голдиролд нь оруулжээ.  

                                                                                                                                             Эх сурвалж: montsame.mn