Мэдээ мэдээлэл (213/239)

Сүхбаатар тохижилт ОНӨҮГ-аас зарласан өнгөрсөн сарын 19-нөөс эхлэн зарласан “Цэмцгэр Баруун-Урт” аян амжилттай үргэлжилж байна. Одоогоор аян 18 байгууллага хамрагдаж, 10 орчим тонн хог түүж, цэвэрлэжээ.

Аяны талаар Сүхбаатар тохижилт ОНӨҮГ-ын дарга Б.Мөнхгэрэлээс тодруулахад “Аянд маань албан байгууллагууд, иргэд маш идэвхтэй хамрагдаж байгаа. Байгууллагууд өөрийн эзэмшлийн зам талбайг хамт олноороо цэвэрлэж байгаа бол иргэд хаяа хашаагаараа, эсвэл орц, байраараа нийлээд цэвэрлэгээндээ гарч байна. Хоёр хоногийн дараа аян дуусна. Одоогоор 18 байгууллага мэдээ тайлангаа ирүүлсэн бол зарим нь цэвэрлэгээгээ дуусгаагүй, хараахан гарч амжаагүй байна. Одоо ч гадуур цэвэрлэгээ үргэжлэн хийгдэж байна. Ойрын өдрүүдэд салхитай байгаа учир цэвэрлэсэн газарт дахин хог хийсч ирэх тохиолдол бий. Гэхдээ энэ бол олон жилийн хур хогны дэргэд юу ч биш л дээ. Ер нь аяны үр дүн маш сайн байгаа, иргэд ч ам сайтай байгаа.” гэв.

                                                                                                                                           Эх сурвалж: montsame.mn