Мэдээ мэдээлэл (214/238)

НИЙТ ТӨЛЛӨХ МАЛЫН 18 ХУВЬ НЬ ТӨЛЛӨЖЭЭ

Сүхбаатар аймгийн хэмжээнд нийт 1,5 сая эх малаас төл хүлээж авна гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Энэ сарын 04-ний байдлаар төллөх эх малын 18 хувь болох 230 орчим мал төллөжээ. Гарсан төл малын 99,6 хувь эсэн мэнд бойжиж байна.

Гэхдээ өнгөрсөн 05-ны өдрийн хүчтэй цасан шуурганаар маш их мал болон төл мал хорогдсон гэх албан бус эх сурвалжуудын мэдээлэл бий. Шуурганаар хорогдсон малын дүнг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нэгтгэж байгаа, хараахан эцсийн дүн гараагүй байгаа гэнэ. 

                                                                                                                          Эх сурвалж: montsame.mn