Мэдээ мэдээлэл (215/247)

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь 2018 оны 04-р сарын 16-17-ны хооронд ажилтан албан хаагчидын чадавхижуулах сургалтыг Аймгийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын “Гэгээхэн”ТББайгууллагуудтай хамтран зохион байгууллаа. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Баасандорж, мэргэжилтэн Б.Бямбадорж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэргэжилтнүүд оролцлоо.
 Сургалтанд нийт 13 сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд нийт 49 албан хаагчид хамрагдаж  хөдөлмөр, халамжийн үйлчилгээний чиглэлээр хэрэгжиж байгаа хууль, журмын өөрчлөлтүүд болон  төрийн албан хаагчийн ёсзүй, хувь хүний хөгжил, эерэг сэтгэлгээ хандлага, энергийн урсгал, цагийн менежмент сэдвүүдээр зохион байгуулагдлаа.
Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга сумдын хөдөлмөр, эрхлэлтийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй үр дүнгийн гэрээ, авлига ашиг сонирхлоос ангид байх батламжийг байгууллаа.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь 2017 онд  Аймгийн тэргүүний байгууллагаар шалгарсантай холбогдуулан сумдын хөдөлмөр эрхлэлтийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн нарт талархаж “ДУРСАМЖ” гардуулж ажилласан.
Мөн дээрхи хугацаанд байгууллагын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнийг мэргэжлийн шүүгчийн хамтаар зохион байгуулав.