Мэдээ мэдээлэл (216/233)

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа шийдье зүүн бүсийн зөвлөгөөн Хэнтий аймагт анх удаа зохион байгуулагдлаа.Тус зөвлөгөөнд Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Т.Амарбаатараар ахлуулсан холбогдох мэргэжлийн байгууллагуудын 10 гаруй удирдлага болон мэргэжилтнүүд оролцоо. Зөвлөгөөнд Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн удирдлагууд өнгөрсөн оны замын хөдөлгөөний аюулгүй байдалд хийгдсэн болон ирэх онд төлөвлөгдсөн ажлаа танилцуулж мөн тулгамдаж буй асуудал зам тээврийн осол гэмтлийг хэрхэн бууруулах талаар нээлттэй ярилцлаа.

Уг зөвлөгөөний зорилго нь Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто зам дээр гарч байгаа осол үүний улмаас нас барч буй иргэдийн тоог бууруулах энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага иргэдийн оролцоог нэмэгдүүлэх юм.

                                                                                                                                                        П.Чимидлхам