Мэдээ мэдээлэл (219/249)

ИТХ-ЫН ХУРАЛДААН 100 ХУВИЙН ИРЦТЭЙ ЭХЭЛЛЭЭ

 Аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдааны үргэлжлэл энэ өдрийн 14:30 цагт 100 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өмнөх хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталсан. Гэвч энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллаар бус аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг нэн тэргүүнд хэлэлцэнэ гэх саналыг АН-ын бүлгээс гаргажээ.

Харин МАН-ын бүлгээс ард иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй төсөв батлах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх саналтай байгаа юм байна.

04 дүгээр сарын 02-ны өдөр болсон хуралдаанаар аймгийн засаг дарга З.Энхтөрийг огцруулах асуудлыг хэлэлцэн, дараагийн засаг даргыг нэр дэвшүүлээд бусад асуудлыг хэлэлцэлгүйгээр АН-ын бүлгээс завсарлага авсан. Завсарлагын хугацаа дууссаны дагуу ийнхүү хурал үргэлжилж байгаа юм. Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлээд байсан Р.Эрдэнэцогт нэрээ татсанаар дахин өөр хүнийг  засаг  даргад нэр дэвшүүлэх шаардлагатай болсон. Тиймээс дараагийн засаг даргыг  тодорхой болгосоны дараа төсвийн болон бусад асуудлыг хэлэлцэнэ гэх шаардлагыг АН-ын бүлэг тавьж, шаардлагын дагуу хуралдаан үргэлжилж байна.

Ээлжит хуралдаанд ИТХ-ын төлөөлөгчдөөс гадна алба, агентлагийн дарга удирдлагууд оролцож байна.

 

                                                                                                                          Эх сурвалж: montsame.mn