Мэдээ мэдээлэл (220/233)

 Сүхбаатар аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан амжилттай болж, иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан аймгийн 2018 оны төсвийг 50,4 тэрбум төгрөгөөр баталсан байна. Мөн МАН-ын бүлгээс аймгийн засаг даргад Ж.Эрдэнэбаатарыг нэр дэвшүүлж, улмаар төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжин Монгол Улсын  Ерөнхий сайдад нэрийг нь өргөн барьжээ.

Ж.Эрдэнэбаатар нь Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн. 2015 оноос Авто тээврийн үндэсний төвд Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газрын дарга, 2016 оноос Авто тээврийн үндэсний төвийн тэргүүн дэд захирлаар одоо хүртэл ажиллаж байгаа юм байна.   

 

                                                                                                                                        Эх сурвалж: montsame.mn